Хичээл сургалтын ажлын талаар:

2010 оны эхнээс энэ хичээлийн жилд нийт 39 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж энэ оны батлагдсан төсвийн хүрээнд зардлын санхүүжилтийг гүйцэд ханган ажиллаж ирлээ

2009-2010 оны хичээлийн жилийн сургууль төгсөх, анги дэвших шалгалтыг зохион байгуулж 9 дүгээр ангийг 39 сурагч АББ 7 сурагч төгсөж суурь боловсролын гэрчилгээг авлаа.

БСШУЯамны дэмжлэгээр 2 ангийн шинээ сандал, тавилга хэрэгсэл нийлүүлснийг сургуулийн захиргаа 6 сард татан авч бага ангийн 2 танхимыг тохижуулаад байна


 СУРГУУЛИЙН СҮЛД ДУУ

2009-2010 оны хичээлийн жилд стандарт хангалт 86,1% АBC-ийн эзлэх хувь нь 59,9% ийн сурлагын амжилт үзүүллээ. 2009-2010 оны хичээлийн жилд бага ангийн 10 багш, дунд ангийн 12 багш сургалтыг амжилттай зохион байгуулсны зэрэгцээ БАЗАН, ДАЗАН гаргасан төлөвлөгөөний дагуу сургалтын менежертэй хамтран ажиллаж ирлээ. Багш нарын багаар ажиллах үйл ажиллагаанд анхаарч ажиллах нөхцөл боломжоор хангаж өгсөнөөр тэдний хамтран ажиллах чадвар сайжирч сурлагын амжилтанд тодорхой нөлөө үзүүллээ.

Сургуулийн ахмад багш нар

 СУРГУУЛИЙН АХМАД БАГШ НАР АБТА Ж.БУЯН-ӨЛЗИЙН ХАМТ

БАГШ НАРЫН БАЯРААР 2010 ОН

Ойн ажлын талаар:

Тус сургууль дээр захирлаар ахлуулсан ой зохион байгуулах комисс ажиллаж бүрэлдэхүүнд нь сургалтын менежер Б.Одончимэг, багш П. Энхцэцэг, Д. Амгаланбат, С. Гантуяа, Х. Энхмаа, ня бо О.Наран, нярав Д.Цогзолмаа нар ажилласан бөгөөд комиссын хурлыг нэлээд хэдэн удаа хийж ойн холбогдолтой ажлуудыг хэлэлцэн шийдвэр гаргаж ажиллалаа. Ойг угтаж иргэд хамт олноос авсан саналыг үндэслэн 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөгөө гарган интернетэд тавьж эдгээр ажлуудаас нийт төгсөгчид анги хамт олон хийх ажлаа сонгон авч хөрөнгө санхүүгээ өөрсдөө хариуцан хийж ихээхэн хэмжээний хөрөнгө шаардсан ажлаас бусад төлөвлөсөн бүтээлч ажлууд үндсэндээ хэрэгжлээ.

Мөн сургуулийн захиргаа хамт олон өөрсдийн хөрөнгө санхүү нөөц боломжоо ашиглан нэлээд олон тооны бүтээлч ажлуудыг хийж дуусган ойдоо бэлэг барилаа. Үүнд:

Сургуулийн гадаад өнгө үзэмжийг сайжруулах талаар анхаарч хичээлийн байрны гадна талыг будаж шохойдон , дотуур байрны зарим өрөөнд хэсэгчилсэн засвар хийж , биеийн тамирын залыг будаж шохойдох, сургуулийн гадаа үүдний довжоо хэсгийн талбайг өргөтгөж цементлэн уужим болгож шинээр 4 цэцгийн мандал, урт сандал 4-ийг хийж тависан ба сургуулийн урд талд байсан мод цэцгийн мандалыг хашиж хамгаалсан хуучин модон садыг буулган оронд нь багш ажилчдын хүчээр өөрсдийн хөрөнгө санхүүд тулгуурлан 74 м урт 45 см өндөр баруун зүүн 2 хэсэг бүхий төмөр хайсан хашааг шинээр хийж өнгө алаглуулан будаж 10 гаруй цэцгийн мандалыг тарьж ургуулан сургуулийн хуучин хаягыг шинэчлэн гэрэлтэй хаяг тавьж, урд өмнөх талбайн шороог шүүрдэж цэвэрлэн, биеийн тамирын хэрэгслийг будаж доорхи хад чулууг зөөн орчныг нь тэгшилж, эргэн тойрон чулуун хашлаганы сэтэрхийг тэгшлэн цементлэж, 2-3 удаа гадаа орчны цэвэрлэгээг хийж баруун урд талын модон садыг шинэчлэн будаж сургуулийн өмнөх өнгө үзэмж сайжирлаа.

Сургуулийн дотоод өнгө үзэмжийг сайжруулах талаар анхаарч нийт анги танхимуудад дотоод тохижилтын ажил хийгдэн будаж засварлан, коридорыг будаж үүдний бистулийг тохижуулах зорилгоор тэнд МУ-ын төрийн дуулал, самбо бөхийн дэлхийн аварга МУГТ М.Пунцагийн нэрэмжит болгосон аймгийн ИТХ-ын шийдвэр, М.Пунцаг агсны хөрөг зураг, сургуулийн шинэ сүлд дуу, үе үеийн захирлуудын зураг, хамт олны танилцуулга аннос, сүүлийн үеийн 2 урт сандал, цэцгийн хамт тус тус байрлуулан шинээр үүдний жижүүрийн тек-тэй болголоо. Ой угтсан бүтээлч ажилд тус сургуулийн хамт олон багш нар ажилчид идэвх зүтгэл гарган өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж сайн ажиллалаа.

Сургуулийн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, одоо ажиллаж байгаа хамт олны амжилт бүтээл, сургуулийн үе үеийн түүхийг харуулсан үзэсгэлэн, фото зургийн самбарыг шинээр гаргаж ойн үеээр олон нийтэд үзүүлсэн ба үзэсгэлэн гаргах ажлыг хариуцсан багш Гантуяа Х.Болормаа, Хишигсүрэн, Ганжаргал нар сайн ажиллалаа.

Сургуулийн гадна тал

“70 жилийн түүхтэй Хатан Сэврэй сургууль минь” хэмээх түүхт ойн номыг ахмад багш Ж.Буян-Өлзий бичиж, зураг чимэглэл, эх бэлтгэлийг Хумбаагийн Түмэндэлгэр, Т. Золбоо, С.Тамир, багш Б.Ганжаргал нар хийж цаг зав бие сэтгэлээ зориулан бүтээлээ. Мөн “Манай хайрт эх орон мандтугай” үсгийг цагаан чулуугаар сэргээж, заланд урт сандалтай болгох, физик химийн кабинетийн үзүүлэнгийн шкафыг янзлах, сургуулийн халуун усыг тохижуулах. уран зохиолын кабинетид багш Бүддорж, Болормаа нарын хандив тусламжаар уран зохиолын 108 ботьны тавиур шинээр хийж тохижууллаа.

Сургуулийн 2009-2010 хичээлийн жилийн хамт олон

 СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН 2009-2010 ОН

Ойн урлагын тоглолтын бэлтгэл ажлыг 6 сарын 10 наас эхлүүлж МУ-ын гавьяат жүжигчин Ө.Батжаргал, улсын тэргүүний ардын авьяастан Ганчимэг, С.Нарандулам аймгийн ХЖТ-ын бүжигчин Ариунаа нарыг урьж ажиллуулан тоглолтыг бэлдүүлсэн нь үр дүнгээ өгч олон тооны сурагчид морин хуур, ёочин, ятга, шанз тоглож сурч үндэсний хөгжмийн хамтлагтай болж цаашид тус сургуулийн авьяаслаг сурагчид бие даан урлагийн томоохон тоглолт үзүүлэх боломжийг бүрдүүллээ.

Урлагийн наадам

 СУРГУУЛИЙН УРЛАГИЙН НААДАМЫН 4А АНГИЙН ХОР ДУУ

Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн арга хэмжээг 2010 оны 7 сарын 27-29 ны өдрүүдэд тэмдэглэсэн бөгөөд зуншлага гандуу, хөрөнгө санхүү дутагдалтай зэрэг бэрхшээлтэй байсан хэдий ч төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, ойн арга хэмжээ, баяр наадмын үйл ажиллагаа хүмүүсийн талархалыг хүлээсэн боломжийн сайхан арга хэмжээ боллоо.

Урлагийн тоглолт сургуулийн урд талбайд болж хуурын 18, ёочин7, шанз 3, ятга 6, хуучир 2,лимбэний 1, бөмбөр1, контрбассын 1, үндэсний хөгжмийн 40 суралцагч бүжгэнд 15 суралцагч багш ажиллагсад нийлсэн 50 гаруй хүний бүрэлдхүүнтэй хүндэтгэлийн концерт тоглолоо. Хүндэтгэлийн концертыг МУ-ын гавьяат жүжүигчин Ө.Батжаргал удирдан найруулсан бөгөөд сургалтын менежер Б.Одончимэг сайн зохион байгуулж ажиллалаа.

Aж ахуй ажилчид

 АЖ АХУЙ СУРГУУЛИЙН АРЫН АЛБАНЫ ДАЙЧИД

Баяр наадмын нээлтийн ажиллагаанд өсвөрийн 50 хүүхдийн гимнастик, 20 хүүхдийн аэробикийн үзүүлэх тоглолт, 20 сурагчийн бөмбөрийн тоглолт, 18 сурагчийн хуурын аялгуут тоглолт тоглож үе үеийн төгсөгчид, багш ажиллагсад парад жагсаж наадамчдын талархалыг хүлээсэн үйл ажиллагаа боллоо.

Ойн баяр наадамд хүчит 64 бөх барилдаж Ханхонгор сумын харьяат аймгийн арслан Ц.Одбаяр түрүүлж Гурвантэс сумын харьяат аймгийн арслан Т.Далайням үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт аймгийн заан Өнөрбаяр аймгийн начин Цэрэнтогтох нар шөвгөрлөө. Ойн баяр наадамд зэргэлдээх аймаг сумаас ирсэн 6 насны 330 гаруй морьд уралдаж, өсвөрийн 32 бөх, насанд хүрэгчдийн 64 бөх барилдаж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж ойн үйл ажиллагаанд 110 хүүхэд оролцож , олон зочид төлөөлөгчид, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид ,төгсөгчид хуран цугларч наадацгаалаа. Ойн баярын үйл ажиллагааг сургуулийн захиргаа багш ажилтнууд олон хонгийн турш сайн бэлтгэн зохион байгуулж сайхан арга хэмжээ болсонд ард иргэд төгсөгчид баяр талархалтай байна.

2010-2011 оны хичээлийн шинэ жилийн сургалт хүмүүжлийн ажлын талаар:

2010 оны 8-р сард 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд бага ангийн сурагчдад үдийн цай нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг сумын ЗДТГ зарласан бөгөөд шалгаруулалт явагдаагүй байсан учраас 9 сарын 1 нээс өмнө нийлүүлж байсан Сэржин жүрмэд компанитай тендерийн үр дүнг гартал хугацаагаар гэрээ байгуулан нийлүүлсэн.

Сумын ЗДТГ-ын даргын 2010 оны 08 дугаар сарын 05 ны өдрийн 13 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь тус сургуульд энэ хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрийн бүтээгдэхүүн нийлүүлэх ажил 2010/03 дугаар бүхий тендерийг зарлан тендер шалгаруулалтыг 9 дүгээр сарын 25 нд зохион байгуулж ”Ундрах-Очир буян” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Сумын ЗДТГ нь 2010 оны 10 дугаар сарын 11 ны өдрийн 2-56 албан тоотоор ”Ундрах-Очирбуян” ХХК-тай гэрээ байгуулах зөвшөөрлийг ирүүлсний дагуу сургуулийн захиргаа гэрээ байгуулах гэсэн боловч уг компани боломжгүй болсноо 2010 оны10 дугаар сарын 19 ны өдөр 11 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Энэ хичээлийн жилийн эхнээс “Сэржинжүрмэд” компанитай тендер шалгаруулан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах хүртэл түр хугацаагаар гэрээ байгуулан үдийн цайны бүтээгдхүүн нийлүүлж байсан боловч зарим бүтээгдхүүнээ шинжилгээнд хамруулаагүй, МХГ-ын дүгнэлт гараагүйн улмаас 10 сард зогсоод байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас үдийн цайны бүтээгдхүүн нийлүүлэлт 10 сард нэлээд хоногоор тасарсан тул сургуулийн захиргаа аймгийн МХГ-аас холбогдох зөвшөөрлийг аван 2010 оны 11 сараас сургуулийнхаа гал тогооноос үдийн цайг нийлүүлж байгаа бөгөөд одоо ямар нэгэн гомдол маргаан гараагүй хэвийн хэрэгжиж байна.

Мэргэжлийн багшийг нэмэгдүүлэх талаар анхаарч хөөцөлдсөн боловч тус суманд байр орон сууц ховор, байнгын тог цахилгаангүй, дэд бүтэц муу хөгжсөн нь мэргэжлийн чадварлаг багш нараар хангахад бэрхшээл учруулсан гол шалтгаан болоод байна. Орон байрны асуудал хүнд байгаа ч нөөц боломжоо ашиглан айлын хуучин байрыг түрээслэж засвар хийн энэ хичээлийн жилд шинээр ажилд авсан ТНУ, орос англи хэлний мэргэжлийн 2 багшийг оруулаад байна. Одоогоор мэргэжлийн бус багш нараас МУБИС-ийн 1 жилийн сургалтад 1 багш суралцаж байгаа. Бага анги, хими биологи эрэгтэй эмэгтэй техник технологийн багш дутагдалтай байгаа болно.

2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг сургуулийн захиргаа болон дуу хөгжмийн багш нар хамтран амжилттай зохион байгууллаа.

2010-2011 оны хичээлийн жилийн Соёл хүмүүжлийн ажлын нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж сурагчдад Тэнгис кино театр гарч байсан “Аянгын эрэлд” АНУ хүүхдийн уран сайхны киног соёлын төвтэй хамтран гаргалаа.

Биеийн тамирын хамтлаг нийгмийн ажилтан хамтран намрын спартакиадыг 9 дүгээр сард зохион байгуулж нийт 16-н бүлгийн 100-гаруй баг тамирчид 8-н төрөлд өрсөлдөн оролцлоо. Спартакиадад дунд ангиудаас Н.Хишигсүрэн багштай 9б анги, бага ангиудаас С.Цэнд-Аюуш багштай 5б ангиуд түрүүллээ

Сумын засаг даргын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж сургуулийн захиргаа болон анги удирдсан багш нийт сурагчид хадланд гарч 3 тн таана түүж үнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн П.Отгонд өгч өвсний фондонд хуримтлууллаа.

Сургалтын болон нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулж дүн шинжилгээ хийсэн Сургуулийн захиргаанаас хичээлийн жилийн эхэнд багш бүрт бичгийн боодол цаас, өнгийн болон люминаторын цаас, маркерийн үзэг зэрэг сургалтын хэрэглэгдхүүний дэмжлэг үзүүллээ.

Шинэ хичээлийн жилийн эхэнд сурагчдын дунд анги удирдсан багш нартай хамтран номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж сурагчдын сурах бичгийн хангалт 70 хувьд хүрэв.

Багш нарын өрөөг тохижуулан БСШУЯ-ны Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр нийлүүлэгдсэн мэдээлэл харилцаа холбооны төвийн иж бүрэн техник тоног төхөөрөмж тавилга хэрэгсэлийг суурилуулан хувилагч хэвлэгч проектороор хангаж 2 багшийн дунд өндөр хүчин чадалтай нэг компьютерийг эзэмшүүлснээр багш нар орчин үеийн техник төхөөрөмжөөөр хангагдан ажиллах нөхцөл боломж сайжирч үр дүнтэй ажил боллоо.

Боловсрол соёлын газар, аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас хамтран зохион байгуулсан “Байгаль эх” дэвжээ тэмцээний эхний шат болон, баруун бүсийн 2-р шатыг амжилттай зохион байгуулж Бүсээс Сэврэй сургуулийн PANDA баг тэргүүлж 100000 төгрөг Өргөмжлөлөөр шагнагдсан, улмаар 3-р шатанд аймагт оролцож аймгийн аварга болж шилжин явах цом 500000 төгрөгөөр шагнагдаж сайхан амжилт үзүүллээ.

ПАНДА БАГИЙН АЙМАГ ДАХЬ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД

Нээлттэй хичээл ур чадварын уралдааныг 2010 оны 10 дугаар сарын 25 наас зохион байгуулахад нийт багш нар идэвхтэй оролцож, сүүлийн үеийн сургалтын аргуудыг ашиглан хичээл зааж өрсөлдсөн бөгөөд багш С.Гантуяа, П.Бямбадэлгэр нар эхний байруудыг эзэллээ.

БАЗАН-ээс санаачлан анги танхим тохижуулах уралдаан зарлан дүгнэхэд багш С.Цэнд-Аюуш багштай 5б ангийн хамт олон нийгмийн ажилтан хамтран бага ангийн эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ нь АУБ эцэг эх, сурагчдын гурвалсан холбоог сайжруулсан ажил болсон.

Сургуулийн багш нарын дунд сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдааныг зохион байгуулж нийт 6-н багш оролцож Б.Ганжаргал багшийн Хүүхдэд ээлтэй сургууль илтгэл шалгарч аймагт болсон 2-р шатанд оролцлоо.

Аймагт сургалтанд оролцсон сургалтын менежер Б.Одончимэг “Нэгж хичээлийн хөтөлбөрт судалгаа хийх арга зүй”сургалтыг нийт багш нарт зааж сургалт үр дүнтэй боллоо.

Сүүлийн жилд тус сургуулийн зүүн жигүүрийн анги танхимууд халахгүй сурагчид даарч тохь тухгүй хичээллэж өнгөрсөн өвөл арай хөлдөөчихгүй давсан байна. Энэхүү асуудлыг сургуулийн удирдлага 1-р улирлын амралтаар сургуулийн нөөц боломжийг ашиглан , ажилтнуудын хүчийг зохион байгуулан траншейний нүх ухаж сантехникийн холболтыг нэмэгдүүлэн эргэлтийг сайжруулснаар сайн халдаг болоод байна. Хичээлийн байрны зүүн жигүүрийн халаалт сайн болсноор багш сурагчид дулаан анги танхимд хичээллэх боломжтой боллоо.

Сүлийн хагас жилд нийт бага ангийн багш нар аймагт 2 удаагийн төвлөрсөн сургалтанд, сургалтын менежер нэгж хичээлд дүн шинжилгээ хийх, статистик мэдээ тайлангийн сургалтанд, аж ахуйн нярав нягтлан бодогч нар санхүү тайлан мэдээний сургалтанд, багш Ц.Бүддорж эчнээ сургалтанд хамрагдаж мэргэжлээ дээшлүүллээ. Сумын хүн эмнэлэгийн эмч болон сум дундын эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран сурагчдад эрүүл мэндийн үзлэгт 16 бүлгийн нийт 376 сурагч хамрагдлаа. Шүдний өвчлөлтэй сурагчид их байсан ба Ноён сумаас шүдний эмчийг авчирч нийт 40-50 хүүхдэд зохих шатны эмчилгээг хийлээ.

Сургуулийн захирал Бүйлсэн болон Сайншанд багийн хуралд оролцож иргэдэд мэдээлэл хийн иргэдийн асуултанд хариулж арга зүйн зөвлөмж өглөө. Мөн зарим ангийн эцэг эхчүүдийн хуралд оролцож мэдээлэл хийж арга зүйн зөвлөлгөө өгсөн. Дотуур байрны сурагчдын эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж дотуур байрын сурагчдын дотоод журмыг танилцуулж санал бодлоо солилцлоо. Сум орон нутгаасзохиож байгаа ажлуудад тус хамт олон зохион байгуулалттайгаар оролцож байна. Хүн ам орон сууцны тооллогын ажилд багш ажилчид оролцлоо. Багш ажиллагсад хамтран мэдээлэл харилцаа технологийн төвд суурилуулсан компьютерийг эзэмшин мэдлэгээ дээшлүүлж байгаа мөн багш нарын дунд аэробикийн дугуйланг багш Х.Энхмаа хичээллүүлж байна.

2010 оны 11 сарын 25 нд аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэсгийн шалгалт тус сургуулийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд дүнгийн хурал дээр тус байгууллагын үйл ажиллагаанд сайн үнэлгээ өглөө.

2010 оны 11 сарын 26 ны улс тунхагласны баяраар эх түүхээ хайрлах сургалтыг зохион байгуулснаас гадна, нийт хамт олныхоо дунд гар бамбөг, караоке дууны тэмцээнийг явуулж дүгнэлээ. Мөн 12 сарын 11 нд нийт ангиудын дунд урлагийн үзлэг зохион явуулахаар зарласан бөгөөд анги ангиуд бэлтгэж байна.

2010 оны 1 сараас эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан Хүүхдийн бага наадамд тус сургуулийн тамирчид оролцсон төрөл бүртээ амжилт гаргаж жилийн эцсийн нийлбэр дүнгээр аймгийн хэмжээний нийт 9 жилийн сургуулиуд дотроос 2-р байр эзэлж сайхан амжилт гаргалаа.

Жил бүр уламжлал болгон зохиогддог урлагийн үзлэгийг 12 сарын 11 нд зохион байгуулж дунд ангиас 1-р байранд Б.Лхагвасүрэн багштай 9а анги түрүүлж, бага ангиас С.Цэнд-Аюуш багштай 5а анги түрүүлж 2- р байранд Х.Энхмаа багштай 4а, 3-р байранд Ц.Бүддорж багштай 5б ангид орлоо.

Мөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс сурагчдын дунд зохион явуулсан “Ногоон гэрэл цагаан шугам” сэдэвт дэвжээ тэмцээний анхан шатыг сургууль дээрээ зохион явуулсан ба тус сургуулиас шалгарсан “Аюулгүй орчин” баг 12 сарын 17-18 нд аймагт болсон шигшээ тэмцээнд оролцож 3-р байрыг эзэлж хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Мөн 12 сарын 20 нд болсон төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалга”-ны өдрөөр сумын иргэдэд өөрийн байгууллагын зорилго, зорилт, ажлын төлөвлөгөө, хийсэн ажлын тайлан, үйл ажиллагаагаа сурталчилж багш нарын гардан хариуцах материал сургалтын хэрэглэгдхүүн сурагчдын бүтээлийг дэлгэн тавьж үзүүлэн тараах материал техник хэрэгсэлээр сурталчилгаа хийж ажиллалаа.

Байгууллагын ажиллагсадын оны ажлын үр дүнгийн гэрээг дүгнэн аймгийн Засаг даргын захирамжид заасан оны шилдэг бүтээлч багш шалгаруулах удирдамжийн дагуу шалгуур үзүүлэлтүүдээр оны тэргүүний багш ажилтан, анги бүрийн тэргүүний сурагчдыг шалгаруулан шинэ жилийн сүлд модны наадам дээр шагнаж урамшууллаа.

Мөн 12 сарын 28 нд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд 2010 оны ажлын тайланг тавьж хэлэлцүүлэн ажлын амжилт алдаа дутагдал , сургалтын чанарыг дээшлүүлэх талаар цаашид хийх ажлын талаар зөвлөмж авч ажиллаж байна.

Төсөв санхүүгийн талаар:

Тус сургуульд 2010 онд 252,2 сая төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд 10-р сард цалин 30%-иар нэмэгдэн 272,7 сая төгрөгийн тодотгосон төсөвтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж ирлээ. Төсвийн хувьд дотуур байрны хүүхдийн хоолны зардал, тээвэр шатахууны зардал, халаалтын зардлууд хүрэлцэхгүй тодорхой хэмжээний өр үүссэнийг шийдвэрлүүлсэн бөгөөд бусад зардлууд хуваарилагдсан сардаа хүрэлцэн зарцуулагдаж ирлээ.

Төсвийн гүйцэтгэлийг жилийн эцсийн байдлаар авч үзвэл: цалин хөлс нэмэгдэл урамшуулал 145,2 сая төгрөг, тогтмол зардал 68,8 сая төг үүнээс халаалт 59,8 сая гэрэл цахилгаан 2 сая, галлагааны зардал 4,0 сая байрны хүүхдийн хоол 18,2 сая, үдийн цай 15,8 сая, хичээл үйлдвэрлэлд 2,2 сая төгрөгийг зарцуулан байгууллагын үндсэн зорилтыг хангаж өр авлага үүсгэхгүй ажиллалаа.

Тус сум нь шилэн кабельд холбогдоогүй, хувь хүний оруулж ирсэн өндөр төлбөртэй интернетийн сүлжээнд холбогдон ажиллаж байгаа бөгөөд шуудан холбооны зардал бага учраас интернетийн төлбөрийг сүүлийн саруудад хичээл үйлдвэрлэлийн зардлаас зарцуулж ирлээ.

Тус сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардал хүрэхгүй нэлээд хэмжээний өр үүссэн бөгөөд хоолны зардал хүрэхгүй байгаа гол шалтгаан нь тус сум нь төвлөрсөн зах зээлээс алслагдсан зам харилцаа дэд бүтэц муутай тээврийн зардал өндөр гардаг, цөөн хэдхэн дэлгүүр хүнсний бараа бүтээгдхүүнийг өндөр үнэтэй худалддагаас шалтгаалж байна.

Мөн сумын хэмжээнд төмс хүнсний ногоо тариалдаггүйгээс худалдаачдын авчирсан өндөр үнэтэй төмс хүнсний ногоог байрны хүүхдийн хоолонд хэрэглэж байгаа нөгөө талаар байрны хүүхдийн нэг өдрийн хоолны төсөв 868 төгрөг байгаа нь хүрэхгүй байгаагаас шалтгаалж байна.

Хоолны төсөв хүрэхгүй байгаа гээд сургуулийн захиргаа зүгээр суугаагүй хүнсний бараа бүтээгдхүүнийг аль болох хямд үнэтэй нийлүүлэхээр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн байрны хүүхдийн нийт эцэг эхчүүдтэй ярьж тохиролцон тэднээс хямд үнэтэй махыг авч байгаагийн үр дүнд сүүлийн сард 850-1500 төгрөгний үнэтэй мах хэрэглэж махны зардал өмнөх саруудаас буурч байгаа үзүүлэлттэй байна.

Төсвийн зардлыг холбогдох ангилалаар нь зарцуулах, цалин зардлыг зохистой зарцуулах, зардал хэтрүүлж өр үүсгэхгүй байх талаар анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Тухайлбал: аймгийн Боловсрол соёлын газар , Санхүү Төрийн сангийн хэлтэс зэрэг байгуулагуудад хүсэлт тавин хөөцөлдсөний үр дүнд байрны хүүхдийн хоолны зардлын өр 6,5 сая төгрөг, халаалтны зардлын өр 2,7 сая төгрөгийг шийдвэрлүүлж чадсанаар оны эцэст өргүй гарлаа.

Тус сургууль нь өөрийн орлогын төлөвлөгөөг туслах үйл ажиллагааны орлогоос оруулж биелүүлсэн болно.

Амжилт бүтээлийн талаар:

Боловсрол соёлын газар, аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас хамтран зохион байгуулсан “Байгаль эх” дэвжээ тэмцээний эхний шат болон, баруун бүсийн 2-р шатыг амжилттай зохион байгуулж Бүсээс Сэврэй сургуулийн PANDA баг тэргүүлж 100000 төгрөг Өргөмжлөлөөр шагнагдсан, улмаар 3-р шатанд аймагт оролцож аймгийн аварга болж шилжин явах цом 500000 төгрөгөөр шагнагдаж сайхан амжилт үзүүллээ.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс сурагчдын дунд зохион явуулсан “Ногоон гэрэл цагаан шугам” сэдэвт дэвжээ тэмцээний анхан шатыг сургууль дээрээ зохион явуулсан ба тус сургуулиас шалгарсан “Аюулгүй орчин” баг 12 сарын 17-18 нд аймагт болсон шигшээ тэмцээнд оролцож 3-р байрыг эзэлж хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

2010 оны 1 сараас эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан Хүүхдийн бага наадамд тус сургуулийн тамирчид оролцсон төрөл бүртээ амжилт гаргаж жилийн эцсийн нийлбэр дүнгээр аймгийн хэмжээний нийт 9 жилийн сургуулиуд дотроос 2-р байр эзэлж сайхан амжилт гаргалаа.

З сард болсон төрөл мэргэжлийн олимпиадад амжиллттай сайн оролцож нийлбэр дүнгээр аймагт 4-р байр эзэллээ.

Баруун бүсийн багш нарын уулзалтанд түрүүлж компьютерээр шагнуулах эрхээр шагнагдсан бөгөөд БСШУЯ-ны дэмжлэгээр багш нарын ажиллах мэдээлэл харилцаа технологийн төвтэй боллоо.

Түүхт 70 жилийн ойг угтсан 70 бүтээлч ажил өрнүүлж ойгоо сайхан тэмдэглэж дэлхийн аварга МУ-н гавьяат тамирчин М. Пунцагийн нэрэмжит сургууль боллоо.

Тус сургуулийн 2010 оны үйл ажиллагаанд хийсэн аймгийн БСГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний шалгалтаар 80,35%-тай шалгагдаж “В” үнэлгээ буюу “Сайн түвшиний сургууль” гэсэн үнэлгээ авч өнгөрсөн оноос ахисан амжилт гаргалаа.

Тус сургууль “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” болж аймгийн Засаг даргын өргөмжлөл, хөгжмөөр шагнагдлаа.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Зочин

Ganjargal chamd amjilt husey.
From Undraa,

Зочин

Amjilt husii. Uragshaa

хаа Хамаагүй хүн (зочин)

Ажлын амжилт хүсье
хөдөөгийн сургууль гэхэд ямар том сургууль вэ

ganaa (зочин)

Амжилт хүсье.миний ах Ганаа сайн шүү,та шүү гоё гарчээ

battsetseg Suhee (зочин)

Гоё хийжээ Та бүхэнд болон нийт хатан Сэврэйчүүддээ сайн сайхныг хүсэн ерөөе Эгч Одондоо ажлын амжилт хүсье Блогоо нэмээрэй

zoloo (зочин)

minii surguuli

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)